Тайлан
3. ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ АЖИЛТНЫ ХАРИЛЦАА БОЛОВСРОЛ
Ø 2 багш зэргийн шалгалтанд орж ч, зэргээ ахиулсан
Ø МУБИС-ын СӨБС ,Бакалаврын сургалтанд 1 туслах багш, 5 туслах багш Маргад дээд сургуульд СӨБ –ын бакалаврын зэрэгтэй багш болох сургалтанд суралцаж байна.
Ø Аймгийн болон БСГ-аас зохиогдсон кредитийн сургалтанд давхардсан тоогоор 12 багш хамрагдсан .
Ø БСГ-аас зохиогдсон дунд , ахлах ,бэлтгэл бүлгийн багш нарын болон хөгжмийн багш нарын сургалтанд 9 багш хамрагдаж, хөгжмийн кабинетэд шаардлагатай хөгжим авсан.
Ø Арга зүйч С.Эрдэнэцэцэг,КЭМС-ын цахим сургалтанд 5 хоног албан томилолтоор хамрагдаж , цэцэрлэгийн эмч Д.Оюун цалинтай чөлөө өгч мэдлэг мэргэжилээ дээшлүүлэн суралцах бололцоонд нэмэр хандив үзүүлсэн.
Ø Мөн багш нар төлөвлөгөөний дагуу сар бүр мэргэжил болон хууль эрх зүйн чиглэлээр уншиж судлан товчлол хийж ,цахим сургалт явуулсан..
Ø Туслах багш нарын дунд 2 удаа ажил зохиосон бөгөөд үүнд 23-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцуулсан. Нийт багш ажилчдын дунд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны 13 цагийн сургалтыг зохион байгуулж өөрсдийн байгууллагт мөрдөж буй дүрэм журмын талаар судлуулж ирлээ.
4. ЭЦЭГ ЭХ ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО
СӨББ-г дэмждэг эцэг эх, олон нийтийн байгууллагатай хамтран ажиллах, тэдний оролцоо хүчийг нэмэгдүүлэх, байгууллагын онцлог үйл ажиллагааг өргөнөөр сурталчилах
Эцэг эхтэй хамтран 9 ажил төлөвлөснөөс 100% биелэлттэй ажиллалаа.Үүнд:
Ø Эцэг эхийн дунд 3 удаа цэцэрлэгийн үйл ажиллагаа, багш ажилтнуудын талаар болон удирдлага зохион байгуулалтын талаар санал асуулга авч явуулсан бөгөөд санал асуулгын 98% нь цэцэрлэгийн үйл ажиллагаа нь жигд, хангалттай явагддаг гэж дүгнэсэн нь бидний амжилт юм.
Эцэг эхийн дунд зохиосон ажлуудыг нэгтгэж харвал:
№ | Зохиосон ажил | Хугацаа | Оролцсон хүний тоо | Эцэг эхээс гарсан санал | Үр дүн |
1 | Эцэг эхийн цуглаан “Хүүхдийн суралцах энгийн аргуудаас”, “Хамтдаа суралцъя” /сургалт/ | 11 сард | 448 | -Анги танхимыг тохижуулах -Хичээлийн хэрэглэлийг бүрэн гүйцэд өгнө -Ангиудыг тоглоомжуулах | Цэцэрлэгийн тухай нэгдсэн ойлголтыг өгч,ажлаа танилцуулан хамтран ажиллахаар ярилцсан. |
2 | Олуулаа номоо уншъя Сургалтын хэрэглэгдхүүн хийх , зохиох аян | 11-12 сар | 400 | -Хүүхдэд хүртээмжтэй, чанартай болсон -Хэрэглээ тал дээр нь илүү анхаарах | Хүүхдийн сургалтын орчинг сайжруулж, сургалтын хэрэглэгдхүүний тоо, чанар, хэмжээг нэмэгдүүлсэн |
3 | “Хүүхдийн ертөнцөд таныг уръя” Миний дээл Ээжийн баяр Багш нарын баяр | 1 сар | 400 | -Цэц-ийн үйл ажиллагааг 100% хангалттай гэж үнэлсэн -Харилцааны хичээлийг анги бүрд орох -Багш нарыг дэмжих, урамшуулах ажлыг эцэг эхтэй хамтран зохион байгуулах -Хүүхдийн хоол хүнсний асуудлыг хамтран шийдвэрлүүлэх г.м | Цэцэрлэгийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, тулгамдаж байгаа асуудлаа хамтран шийдсэн |
4 | 3-р улирлын мэдлэгийн түвшин тогтоолт | 1 сар | 300 | -Хүүхдийн математик сэтгэлгээг илүү хөгжүүлэх -Хүүхдийн чадварыг жигд болгох -Бичих чадварыг сайжруулах -Зургийн хичээлийн чанарт анхаарах - Хөгжмийн хичээлийн чанар хангалтгүй -Эцэг эхчүүдийг хамруулсан нь их үр дүнтэй болсон. | Хүүхдээ хэрхэн яаж өсөж, суралцаж байгааг өөрийн биеэр үзэж, багш нарын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн |
5 | Гар бөмбөгийн тэмцээн | 2 сар | 80 | -Бүлгээс нэг баг гарах, шилжин явах цомтой болох | Эцэг эхчүүдийг хооронд нь нягтруулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ач холбогдолтой болсон |
6 | Эцэг эхийн сургалт “Таны хүүхэд сургуульд суралцахад бэлэн үү” | 3 сар | 30 | -Бэлтгэл бүлгийн эцэг эхчүүдийн дунд явуулсан нь ач холбогдолтой байсан -Бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн түвшин янз бүр, багш нарын бичүүлж байгаа зурлага харьцангуй -Хүүхдэд зааж байгаа хичээлийн мэдээллийг тухай бүрд нь авч байх сонирхолтой г.м | Хүүхдээ сургуульд бэлтгэх талаар ойголтыг авч санал бодлоо солилцон, багштай нягт ажилладаг болсон. |
7 | Байгалын булан Тохижуулах Мандалын цэцэг тарих | 4 сар | 300 | -Цэцэгжүүлэх, хүүхдийг буланд ажиллуулах -Хүүхдийг чөлөөтэй ажиллуулах, сэтгүүлэх, бие даалгах | Хүүхдийг хөдөлмөрт сургах, чөлөөтэй сурч хүмүүжих орчинг нэг талаас бүрдүүлж өгсөн. |
8 | Гадаа талбайд ажиллах Бут үрслүүлэх | 5 сар | 100 | -Талбайг тоглоомжуулах -Хар шороо , элс асгах -Зүлэгжүүлэх, мандлын цэцэг тарих | Хүүхдийн тоглох орчин талбайг нэмэгдүүлж, тоглоомжуулан , эрүүл ахуйн шаардлагын түвшинд хүргэсэн, |
9 | Тайлант өдөрлөг | 5 сар | 350 | -Бие хүний хөгжил төлөвшлийн талаар ахиц гарсан -Хүүхдээ сэтгэл тайван орхиж, ажил хөдөлмөрөө эрхэлдэг -Бага насны хүүхдээс мөнгөн татаас авдаг нь зохимжгүй -Ангид байгаа хүүхдүүдийн насны ялгааг арилгах -Багш нарын бүтээлч, уйгагүй, хүүхэдтэй ажиллах тал дээр сэтгэл хангалуун байдаг г.м. | Хүүхдийнхээ хөгжилд гарч байгаа ахицыг харах, цэцэрлэг, гэр бүл, багш нарын харилцааг улам нягтруулсан, олсон амжилтаа улам бататгах, хүүхэд нэг бүрийн эцэг эхтэй чин сэтгэлээсээ улам сайн ажиллах. |
Нийт оролцсон хүний тоо | 2408 |
Ø Эцэг эхийн дунд 3 удаа цэцэрлэгийн үйл ажиллагаа, багш ажилтнуудын талаар болон удирдлага зохион байгуулалтын талаар санал асуулга авч явуулсан бөгөөд санал асуулгын 98% нь цэцэрлэгийн үйл ажиллагаа нь жигд, хангалттай явагддаг гэж дүгнэсэн нь бидний амжилт юм.
Ø Орон нутгийн телевиз сонинд 3 удаа мэдээ өгч, цэцэрлэгийн үйл ажиллагааг сурталчилсан энэ ажлыг Арга зүйч С.Эрдэнэцэцэг сайн зохион байгууллаа. Мөн байгууллагын ажил үйл ажиллагаанаас Davlagaa .mn. erdenet info сайтууд болон нар туссан цаг. Бяцхан цох сэтгүүлтэй хамтран ажиллаж өөрийн ажлын үйл ажиллагаанаас сурталчилсан.
Ø Мөн мэргэжил нэгт багш нартайгаа тухайлбал Улаанбаатар хотын 94,141,95-р цэцэрлэг, Булган аймгийн 1, Хялганат, Хөвсгөл,Орхон аймгийн 9,15,19-р цэцэрлэгийн багш нарт өөрийн туршлага, арга барилаасаа хуваалцлаа
Хүний нөөц шилжилт хөдөлгөөний хувьд 2 хүн Арга зүйч Т.Энхмаа 10-р цэцэрлэгийн эрхлэгч ,багш Б.Эрдэнэчимэг 20-р цэцэрлэгийн Арга зүйч ,туслахбагш Энхтүвшин 22-р цэцэрлэгийн эмчээр тус тус дэвшин ажиллсан байна. Мөн нэгжийг хариуцсан ахлагч нар сар бүр ажил үйлчилгээний чанар явцад үнэлэлт өгч ажиллаж ирсэн ба эрхлэгчийн зүгээс тэдний ажлыг улиралд өөрөөр нь болон ,захиргааны зүгээс үнэлж холбогдох дутагдал доголдлыг тухай бүр хэлэлцэж хамтарсан шийдвэр гарган ажиллаж ирсэн.
Цаашид анхаарах асуудал:- Багш нарын заах арга, ур чадварыг нэмэгдүүлэх,мэргэжил дээшлүүлэх ажилд анхаарах, биеийн тамир, Хөгжмийн хичээлийн болон дугуйлан, кабинет ашиглалт дээр илүү анхаарч ажиллах багш хөгжүүлэх төвийг зохион байгуулж ажиллах
- Багш нар болон удирдах ажилтны үр дүнгийн гэрээний биелэлт ,ажлын үнэлгээний нягтралыг сайжруулж үр дүнг тооцож ажиллах
- Эцэг эх олон нийт бусад хамт олонтой хамтарч ажилласан ажилдаа улам их ахиц гаргах
- Манаач нарын ажлын хариуцлага үйлчилгээний чанарт анхаарч ажиллах шаардлагатай байгаа төдийгүй олсон ололт,амжилтаа бататган ирээдүйн эзэн болсон бяцхан шавь нарынхаа төлөө чадах бүхнээ зориулан өмнөө тавьсан эрхэм зорилтоо жилээс жилд ханган ажиллах нь та бидний үүрэг гэдгийг ухамсарлан хамтын ажилдаа их амжилт гарган ажиллацгаая.
ХҮҮХЭД НЭГ БҮРТ ХҮРЧ АЖИЛЛАН, ХҮҮХДИЙН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАЖ ЭЭЛТЭЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЖ АЖИЛЛАНА.
ТАЙЛАН БИЧСЭН: АРГА ЗҮЙЧ С.ЭРДЭНЭЦЭЦЭГ
Ангилал: Онцгой мэдээ
0 comments