БАГШИЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
БАГШИЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ Зорилго:
Сургуулийн өмнөх боловсролын багш зугаалгын болон үйл ажиллагааны явцад хүүхэд нэг бүрийг хөгжүүлж буй байдал, багшийн тэргүүн туршлага бүхий арга зүй, технологийг түгээн дэлгэрүүлэх, багшийн ур чадвар, хөгжилд дэмжлэг үзүүлэх, шилдэг арга зүй, технологийн сан бүрдүүлэхэд оршино.
Уралдааныг зохион байгуулах чиглэл:
СӨБ-ын багшийн ур чадварын уралдааныг хүүхдийн цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааны нэг хэсэг болох зугаалгын үйл ажиллагаагаар болон хөгжүүлэх үйл ажиллагааны бусад хэлбэрээр зохион байгуулна. Үйл ажиллагааны зорилго, агуулга, үргэлжлэх хугацаа, хэрэглэгдэхүүн зэргийг бүлгийн багш өөрөө зохицуулна. Бүлгийн хүүхдийн тоо 25-аас багагүй байна.
Уралдааныг зохион байгуулах үе шат ба хугацаа:
Багш нарын ур чадварын уралдааныг 2014-01-28-аас 02-р сарын 05 ны хооронд зохион явуулна.
Ур чадварын уралдааны шалгуур үзүүлэлт: Үнэлгээнд дараах шалгуурыг баримтална.
ü Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн буюу хүүхдийн оролцоо, дадал хэвшил, зан чанар төлөвшүүлсэн байдал.
ü Хүүхдийн анхаарал, сонирхлыг татахуйц сэдэлжүүлсэн ба энэ нь зугаалгын үйл ажиллагааны зорилгод хөтөлж чадсан байдал
ü Зугаалга үйл ажиллагааны агуулга хүүхэд нэг бүрд тохирсон, оновчтой арга зүйг сонгон хэрэглэсэн байдал
ü Сургалтын хэрэглэгдэхүүн хүүхэд нэг бүрд хүртээмжтэй, тохиромжтой байдал
ü Багшийн эв дүй, ур чадвар, хүүхдийг үнэлгээгээр идэвхжүүлж буй байдал
Ангилал: Онцгой мэдээ
0 comments